Сэрдамба зодог тайллаа


Монгол улсын хөдөлмөрийн баатар , гавъяат тамирчин П.Сэрдамба албан ёсоор зодог тайлснаа мэдэгдлээ. Тэрээр Монголын  олимпын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүлээж авчээ. Гавъяат тамирчин хэлэхдээ “Би өөрийгөө одоо болсон гэж бодож байна. Шинэ залуу хүүхдүүдээ дэмжих хэрэгтэй” хэжээжээ. Дахиад тоглох нас байна ш дээ гэсэн асуултанд "Миний хувьд тогломоор л байна. Даанч их спортоос авсан гэмтэл бэртэл маань эмч нарын хэлснээр сэдрэх магадлал их гэсэн. Тиймээс ирээдүйн бокс олимпийн аваргуудаа бэлдэх их үйлст хүчин зүтгэхээр шийдлээ" гэжээ. 
Ингээд түүний дэвжээн дээрх баяр гунигаас хүргэе