Монголын өнөөгийн нийгэмд хөгшин залуу, баян ядуу гэж ялгахгүй нүүрлээд байгаа нэгэн зовлон бол хорт хавдар. Уг нь дэлхий нийтэд энэ өвчнийг ахмад насныханд зонхилон тохиолддог өвчин гэж үздэг ч манай орны хувьд энэхүү өвчин нь хэнд ч тохиолдож болзошгүй аюул болсон гэвэл буруудахгүй бизээ.
Тэгвэл монголын Хип хоп гэгч урсгалын анхдагчдийн нэг “ICETOP” хамтлагийн дуучин Б.Хатанбаатар буюу Хаагий хорт хавдар гэгч өвчнөөр өвдөж, амь насанд нь аюул нүүрлээд байна. Иймээс Хаагийгийн ээж, хамтлагийн гишүүн Манлай, сэтгүүлч Ш.Гүрбазар, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат нар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн гэдгийг та бүхэн мэдэх байх.
Энэхүү өвчнийг манайд эмчилвэл 10-20 хувийн эдгэрэх найдвартай гэсэн байна. Харин эрүүл мэндийн технологи өндөр хөгжсөн Японд эдгэрэх найдвар 90 хувьтай ч үнийн хувьд харьцангуй өндөр юм байна. Нийт 200 сая төгрөг.
Монголын урлагийн одод нэгдэж, эмчилгээний зардалд нь бага ч болтугай хандив үзүүлэх харамгүй сэтгэлээр “Халуун сэтгэл” хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Таны авсан нэг тасалбар түүнд амьдрал бэлэглэх сэтгэлийн хандив болох юм. Тоглолт “UB palace” концертийн их танхимд энэ сарын 6-9-нд буюу дөрвөн өдөр үргэлжилнэ. Тодруулбал,
“Халуун сэтгэл” тоглолт:
Тасалбарын үнэ 10000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Хандивын данс:
Мессэж хандивын дугаар 151015 – Үгэнзар.мн.
ҮгэнЗар.мн сайт 1-15 аас эхлэн 4-1 хүртэл Д. Солонго бүсгүйн хандивын аяныг өрнүүлж Солонго бүсгүйд багагүй урам зориг дэм хайралсан билээ. Харин энэ удаад Ice Top Хаагийд зориулан хандивын мессэж аянаа 5-1 хүртэл зохион байгууллаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Видео үзэх
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа