Арго багш гэхээр хэн ч андахгүй сайн таних энэ эрхэмийн талаар муу, сайн олон “шүүмж”, “хошигнол” байдаг. Арго багш сүүлийн үед сошиал ертөнцөд цаг заваа зарцуулдаг болж. Тэрбээр твиттер, фэсбүүк хуудаст идэвхитэй байж бухимдаж явдагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулсан байна.
Тэрээр, “Oюутнуудыг ингэж эрхлүүлэхээ боль. 500 мянгыг өглөө, дээрээс нь 70 мянгыг өгөх юм. Эд чинь хичээл хийхгүй байна аа. Хуучин социализмын үед хамгийн толгойтой, юм сурчихмаар хүүхдийг дээд сургуульд шалгаж байж оруулдаг байсан. Өнөө үед айлын ухаантай хүүхдүүд ажил төрөл хийгээд эртхэн амьдралаа боддог болчихож. Харин эдэн дунд өвсөнд боосон ч үхэр үнэрлэхгүй, өөхөнд ороосон ч нохой шиншлэхгүй тийм хүүхдүүд дээд сургуульд байна. Тэднийг сургуульд мөнгөөр оруулчихдаг, дүнгээ авах болохоор багшдаа мөнгө өгөөд л авчихдаг. Виза картаар үнэгүй шогшино, сард цалин авна хаашаа юм бэ? Хөдөлмөрлөх насны бүх залуучууд нь биеийн амрыг харангуутаа их, дээд сургуульд оюутан гээд шургаад орчихсон байна. Үүнийг болиулах хэрэгтэй” гэсэн саналыг оюутнуудад, удирдах албан тушаалтнуудад ч хандан хаяглажээ.
Оюутнуудад сар бүр 70 мянга, сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг улсаас гаргаж, автобусанд үнэгүй явж байгаа ч ажлын байранд гараад гологддог, ажилгүйдлийн тоо нэмэгдүүлж, улсаар тэжээлгэж байгаа нь үнэн. Харин Арго багш л хэлсэн болохоос үнэн үг шүү гэж фэйсбүүк, твиттерийнхэн хошигноод авсан байна лээ.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа