“Дуу бүтээгч үндэсний төв"-ийн гишүүд болох рок поп, хип хоп урлагийн төлөөлөгчид өнөөдөр дуучин Ш.Батбаярын талаар 12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарласан юм. Тодруулбал, МУГЖ Т.Ариунаа, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, Өөжгий, реппер Gee, New star студийн захирал Л.Энхмандах нар дуучин андынхаа биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд гав, дөнгөтэй хоригдож байх үедээ учир битүүлгээр түлэгдээд байгаа дуучин Бааварын талаар “Дуу бүтээгч үндэсний төв”-өөс мэдээлэл хийлээ. Хуралд дуучин Т.Ариунаа, Бажи, Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, Gee, “Дижитал” хамтлагийн гишүүд оролцсон юм. Дуучид, уран бүтээлчид “Бид өнөөдрийн хурлаар галыг хэн гаргасан, хэн буруутай зэргийг ярихгүй. Хуулийн байгуулага буруутай этгээдүүдийг олж тогтооно гэдэгт итгэлтэй байгаа. Харин Монголын нийт ард түмэнд хандаж хэлэхэд дуучин Баавар бол хийсэн бүтээсэн зүйл ихтэй, бүтээсэн гавъяатай хүн тул хайрлаж, өрөвдөх”-ийг хүссэн юм.
Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн “Баавар 1999 онд “Дижитал” хамтлагийг үүсгэн байгуулж, 2001 оноос Хип хоп холбоог тэргүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй цомог гаргахад оролцож, 40 орчим тоглолтыг зохион байгуулсан. Уран бүтээлчийн хувьд мундаг залуу” гэсэн юм.
Харин хатлагийн гишүүн Дуучин Эрка: Тэрбээр “Монгол улсын Ерөнхийлөгч новш, УИХ-ын гишүүд новш, хуульчид новш, багш нар новш, сэтгүүлчид новш” гээд ингэж хэлснийхээ учирыг богинохон тайлбарлав. Бид монгол хүн, монгол хүнээ хайрлах юм бол эх хайрлаж байна гэж би ойлгодог. Бид гуравхан сая монголчууд. Хүний амьдралын мөчлөгөөр Бааврыг сүүлийн арван жил юу хийв гэж тоочоод үзье.
Сүүлийн арван жилийн хугацаанд 3650 хоног Баавар юу хийсэн гэхээр 650 хоногийг магадгүй Баавар тамхи татаж, хүнтэй маргалдаж, хаяа зодоон ч хийж явсан байх.Манай хүн чинь архи уудаггүй юм чинь нэг иймэрхүү л юм хийж явсан байх. Тэгвэл 3000 хоногт нь тайзан дээр дуулж, шүлэг бичиж, бүжиглэж, тоглолт зохион байгуулж явсан, залуучуудынхаа оюуны хөрөнгө оруулалтанд хувь нэмрээ оруулж, монгол орныг тойроод, монгол эх нутгаараа уран бүтээлчидийг дагуулаад дуу дуу дуулж явсан, хүүхдээ хүмүүжүүлсэн, ханиа халамжилсан, ээждээ сүү цайг нь талхыг нь дөхүүлж өгч байсан, инээж наргиж явсан. Ингээд 650 хоногийн харыг нь харчихаад 3000 хоногийн цагааныг нь яагаад харахгүй, тэрнийг нь тодотгож чадахаа больчихсон ийм ухамсартай болихвоо.Бид яагаад цагааныг хэзээ ч харж чадахаа болив? Бид энэ мэтчилэн бие биенийгээ новш гэж хардаг болчихож. Тиймээс бид новш. Гэсэн юм.
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв