Шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ хорих ангийн байранд түлэгдсэн дуучин Ш.Батбаярын хэрэгтэй холбогдуулан хариуцлага алдсан гэх албан найман албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Тодруулбал, Цагдан хорих 461 дүгээр ангийн орлогч дарга н.Өлзийбат, камер хянагч зэрэг долоон албан тушаалтныг ажлаас нь халах шийдвэрийг ШШГЕГ-аас гаргасан байна.
Хэрэг гарсан өдөр буюу гуравдугаар сарын 23-нд Бааварын хоригдож байсан тусгаарлах өрөөнд учир битүүлэг байдлаар гал гарсанд албаныхан олон янзын хариулт өгч, ар гэрийнхэн нь ч өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. Хэргийн шалтгааныг тодруулах гол сэжим болох камерийн бичлэг уншигдахгүй байгаа, мэргэжилтнүүд бичлэгийг сэргээхээр ажиллаж байгаа гэдгийг ШШГЕГ-ын Д.Ядамдорж хэлсэн юм.
Камерийн бичлэгийг сэргээсэн эсэх, албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцсон гэдгийг ШШГЕГ-аас тодруулах гэсэн боловч “Маргааш хэвлэлийн бага хурал хийнэ. Тэр үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье