Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж 08.00- 24.00, зоогийн газар 07.00- 24.00, баар 15.00-24.00, кафе 10.00-22.00 цаг хүртэл ажиллаж байх тогтоолыг гаргаад багагүй хугацаа болсон. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү тогтоол шөнийн цэнгээний газруудын хувьд тэгш бус үйлчлэн, зарим “дархлагдсан” газрууд бараг өглөөний нар мандтал ажиллаж байгааг мэдэхгүй хүн үгүй. Улаанбаатарт хууль хэрхэн зөрчиж болдгийг яруу тодоор харуулсан нэгэн тод жишээ бол “Face” шөнийн цэнгээний газар. Аргагүй л ардаа “том” хүнтэй энэ бааранд цагдаагийн ажилтнууд ирсэн ч “нөлөөлөх”-өө больсон шиг. Манайд л дээгүүрт жагсдаг байсан “Metropolis”, “Brix” зэрэг цэнгээний газрууд ар араасаа хаалгаа барьж байхад энэ газарт хууль үйлчлэхгүй, шөнө оройн цагаар амьдрал “буцалахаар” барахгүй хамгийн үнэтэй, дээдсийн гэсэн тодотголтой болоод байгаа. Такс нь 20-н мянга, бүх ширээ нь үнэтэй бөгөөд 200-н мянгаас эхэлдэг гээд хотын бүх баячуудыг цуглуулдаг газар болжээ. Үнэхээр үүнээс харахад Монголын хууль алагчлан үйлчилдгийн тод жишээ энэ биз ээ.
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье