Баавар буюу Ш.Батбаяр ШШГЕГ-ын 461 дүгээр ангид байхдаа шатаж түлэгдсэн асуудал нууцлаг хэвээр байна. Энэ асуудлын талаар ШШГЕГ-аас эхэндээ түүнийг өөрийгөө шатаахыг оролдсон хэмээн мэдэгдэж байсан бол сүүлдээ галын дүгнэлт гартал энэ талаар ямар нэг зүйл ярихгүй байхыг ШШГЕГ-ынхэн сануулаад гарсан талаар бид мэдээлсэн.
Түүнчлэн Бааварын түлэгдсэн асуудлыг гэр бүлийхэн нь өөртэй нь ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн бол өмгөөлөгч нь сахилга байтугай жирийн камерт оруулахдаа ам хамрынх нь нүхийг шалгаж оруулдаг.
Тэгээд ч тухайн үед сахилгад оруулах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй хэмээн ярьсан. Нэгэнт хоёр тал ийм зөрүүтэй мэдээлэл өгч байгаа учир тухайн үеийн камерын бичлэгийг нь гаргахыг гэр бүл болоод өмгөөлөгч нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүсэлт тавьсан.
Харин энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодруулахад “Хаана, хаанаа нээлттэй ил тод байх шаардлагатай. Тиймээс би үнэн худлыг олон нийтэд дэлгэхийн тулд ШШГЕГ-ынхнаас бичлэгийг нийтэд дэлгэ гэх шаардлагыг тавьсан. Гэтэл надад уг бичлэг алга болсон гэх тайлбарыг өглөө” гэлээ. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв