Дэлхийн Цирк Монголд ирж, өчигдөр нээлтээ хийлээ. Тив дэлхийд алдартай циркийн шилдгүүд олон жилийн дараа ийнүү Монголд чуулж байгаа ажээ. Тоглолт ердөө долоохон хоног болох бөгөөд АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг нийт 15 орны 60 гаруй жүжигчид шилдгийн шилдэг үзүүлбэрээ Монголын тайзнаа дэлгэх нь ээ.
Циркийг эрээн хувцастай, этгээд хөөрхөн төрхтэй, бүтэлгүй ч хөөрхөн алиалагчгүй төсөөлөхийн аргагүй билээ. Энэ удаад бяцхан үзэгчдийг баярлуулахаар хөгжилтэй алиалагчид болон олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн шагналтан авьяаслаг муужгайнууд, акробатчин нохой гээд олон сонирхолтой үзүүлбэрүүд хүлээж байгаа гэсэн шүү.
Тоглолтыг ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ зохион байгуулж байгаа бөгөөд урлаг соёлын болоод бизнесийн байгууллагууд дэмжин хамтран ажиллаж байгаа юм.
Монголын циркийн алтан тайзнаа дэлхийн шилдэгүүд дахин цуглуулсан уг тоглолтын гол зорилго нь дэлхийн циркийн урлагийн өнөөгийн түвшинг Монголын үзэгчдэд бодитоор үзүүлж, Монголын циркийн урлагийн нэрийг дэлхий дахинаа цуурайтуулах аж.
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өвлийн VIII наадмын мөсөн шагайн харваан шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя