Үндэсний татварын ерөнхий газрын /ҮТЕГ/ Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарыг АТГ-аас баривчлан саатуулаад хоёр сар шахмын хугацаа өнгөрч байна. Тэднийг аж ахуй нэгжүүдийн төлсөн албан татвараас их хэмжээний мөнгө нуун дарагдуулсан буюу хувьдаа завшсан хэргээр шалгаж байгаа юм. Уг хэрэгт холбогдогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт АТГ-ынхан Ч.Гансүхийн эгч Ч.Даваасүрэнг баривчлан саатуулжээ. Түүнтэй хамт Ч.Гансүхийн том хүү Г.Ганзулыг баривчлах хүсэлтийг ч мөн АТГ-ынхан прокурорт тавьсан авч гэр бүлийнхнийх нь хүсэлтээр хойшлуулсан байна. Одоогийн байдлаар энэ хэрэгт холбогдуулан долоон хүнийг баривчлан саатуулсны дотор Ч.Гансүхийн бага хүү Г.Ганзул байгаа юм байна. /Ч.Гансүх нь өмнөх болон сүүлд суусан хоёр эхнэрийн хоёр хүүтэй бөгөөд хоёуланг нь Ганзул гэдэг/
Эх сурвалжийн хэлснээр Ч.Гансүх нь ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан бөгөөд түүнд мөнгө төлөхөөс татгалзсан зарим компаниудын АТГ-т гаргасан гомдлоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоогоор Ч.Гансүх болон ТЕГ-ын удирдлагуудад авлига өгч байсан болон АТГ-т гомдол гаргасан компаниудын нэрийг АТГ-аас зарлаагүй байгаа. Энэ нь уг хэрэг бүрэн гүйцэд шалгагдаж дуусаагүй байгаатай холбоотой бололтой.
Хоёр сар шахам үргэлжилсэн шалгалтын явцад АТГ-ынхан Ч.Гансүх болон тэдний гэр бүлийнхний дансаар шилжсэн 16 тэрбум орчим төгрөгийг тогтоосон байна. Энэ мөнгө Ч.Гансүхийн аав 70 настай Чимид гэж хүний Голомт банкин дахь дансаар дамжин орж, гарсан байдаг аж. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хэргийн хамсаатнуудын татвараас нуусан мөнгөний хэмжээ 18 тэрбум төгрөг болоод байгаагийн дээр эх үүсвэр нь тодорхойгүй нэг сая ам.долларыг ч бас АТГ-ынхан дансанд нь битүүмжилсэн байна. Мөн сэжигтнээр шалгагдаж байгаа хүмүүст холбогдох барилга байшин, үл хөдлөх хөрөнгүүдийг ч бас шалгаж байгаа аж.
Ч.Гансүхийн хэрэгт нэг гэр бүлийн гурван хүнийг /өөрөөс нь гадна түүний эхнэр болон хүү/ баривчлан саатуулаад байгаа тул том хүү Г.Ганзулыг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр гадуур шалгахаар болсон байна. ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийг Дархан-Уул аймгийн хориход саатуулан шалгаж байгаа. Өнгөрөгч долоо хоногт прокурорын байгууллагаас түүний баривчлах хугацааг дахин сунгажээ. Эх сурвалж www.news.mn
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно