Олон улсын Циркийн тоглолт Монголын үзэгчидэд хүрэхэд цөөхөн хоног үлдлээ.
Тив Дэлхийд алдартай шилдэгүүд олон жилийн дараа Монгол оронд цуглахнээ. Тоглолт энэ сарын 25- аас ердөө долоохон хоног тоглогдох юм байна. Тоглолтонд АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг нийт 13 орны 60 гаруй жүжигчид оролцох юм. Олон улсын томоохон тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл цомын эзэд маань өөрсдийн шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдтэйгээ манай оронд зочилж байгаа юм. Түүнчлэн бяцхан үзэгчидийгээ баярлуулахаар хөгжилтэй алиалагчид болон олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн шагналтан авьяаслаг муужгайнууд, акробатчин нохой зэрэг өхөөрдөм жүжигчид бас ирсэн байгаа сурагтай.

Тус тоглолтыг “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтыг зохион байгуулагчидын зүгээс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг хэлж байна. Түүнчлэн Монголынхоо үзэгчид, хүүхэд багачуудад Дэлхийн циркийн урлагийн өнөөгийн түвшинг бодитоор мөн өндөр зохион байгуулалттайгаар үзүүлэхээр зорьж буйгаа онцолсон билээ. Одоогийн байдлаар 10 гаруй улсын жүжигчид ирсэн байгаа бөгөөд хэдийн бэлтгэл сургуулилтандаа орсон байна.

Тиймээ урлагийн энэ томоохон төрлийн олон жил тасраад байсан Монгол руу зурайх жимийг дахин тодруулж буй зоригтой залуусдаа Монголын ард түмэн талархаж байна. Ийнхүү Циркийн алтан манежнаа Дэлхийн шилдэгүүд дахин цуглахнээ.



Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө