Зогсолтгүй эргэх цаг хугацаатай уралдагч ЗАГВАР хэмээх өвөрмөц, бүтээлч ертөнцийн шилдэг болон шинээр сэтгэгчдийг нэгэн дээвэр дор орон зай үл хамааран цуглуулдаг дэлхийн томоохон “загварын долоо хоног” гэдгээр тодорхойлогддог цогц арга хэмжээнүүдийн нэг бол “Mercedes-Benz Fashion Week” юм. Дэлхийн үзэсгэлэнт Milan, Paris, London, New York, Tokyo хотуудад жилд 2 удаа зохион байгуулагддаг уг арга хэмжээ загвар зохион бүтээгч, борлуулагч, худалдан авагчдын үр дүнтэй “сонголт”-ын долоо хоног байдгаараа онцлог. Олон улс орны чадварлаг дизайнеруудын бүтээл энэ л өдрүүдэд дэлхийн загварын ертөнцийн анхаарлын төвд орж ирдэг хуультай. Энэ бол зах зээлд гарах гүүр, үүд хаалга.
“Mercedes-Benz Fashion Week TOKYO” /MBFWT/ ба Монгол брэнд AriunaaSuri
Жил бүрийн 3, 10-р саруудад “Mercedes-Benz Fashion Week TOKYO” зохион байгуулагддаг. Энэ жилийн “MBFWT” Монголчуудын хувьд онцгойүр дүнтэй болж байна. Учир нь Монголын загварын салбарын шинэ үеийн төлөөлөл Сүрэнжавын Ариунаа өөрийн “AriunaaSuri”брэндийн 2013-2014 оны эмэгтэй хувцасны коллекцоо Токио хотын загварын тайзнаа дэлгэлээ.“MBFWT”-д оролцоход тавигддаг олон шалгуурыг багийн тоглолтоор амжилттай давж чадсан, Монголоос анх удаа оролцсон зэрэг онцлох зүйл олон. Токио хотруу “AriunaaSuri”компаний баг бүрэлдэхүүн, Модель Nora Dagva, Монголмоделиуд, “IC Creative Division” зэрэг өргөн бүрэлдэхүүн явсан бол коллекцид зориулсан аяыг Ертөнц цомгийн уран бүтээлчид бэлджээ. Японы сумобөхийн их аварга Д.Дагвадорж уг арга хэмжээнд оролцож Монгол брэндээ дэмжин шуугиан дэгдээж амжив.
Ач холбогдол
Дэлхийн хэмжээний загварын долоо хоногт Монголчууд оролцох нь улс орныхоо хувцас загвар, соёлын салбараа сурталчлаад зогсохгүй Монгол брэнд жинхэнэ утгаараа дэлхийн зах зээлд гарах үндэс суурь тавигдах гол шалгуур үзүүлэлт юм. МонголбүсгүйСүрэнжавынАриунааМонголын загварын салбарт цоо шинэ жим гаргалаа.
“Fashion Channel”
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө