Өнгөрсөн шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг Хайлаастад амьдардаг нэг гэр бүлийн долоон хүнийг аймшигтайгаар шатаасан ноцтой хэрэг гарсан байна. Уг хэргийг энэ айлын хүргэн нь үйлдсэн бөгөөд хохирогчдын бие одоогоор маш хүнд 50-90 хувийн түлэгдэлтэй байгаа аж. Хэрэг явдал шөнийн 03 цагийн үед болжээ. Хохирогчдыг унтаж байх үед хүргэн нь гэрт орж ирээд шууд бензин цацаж, шүдэнз зурсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Эхнэрээ байнга хардаж зоддог байсан хүргэнээсээ охиноо салган гэртээ авчираад байсныхаа төлөө ийнхүү нэг гэр бүл аймшигт хэргийн золиос болж, долоон хүн түлэгдэж бэртээдбайна.
Түлэгдсэн хүмүүст Түлэнхийн эмнэлгийнхэн анханы шатны тусламж үзүүлж, холбогдох эмчилгээг хийж байгаа ч тэдний биеийн байдал сайнгүй байгаа гэлээ.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа