Үүрэн холбооний компаниуд “Сохорсон биш завшив” гэгч нь боллоо гэж амтай бүхэн л О.Магнай даргад хэлмээр санагдаж байгаа байх.
ШӨХТГ-аас ярианы эрхийг секундээр тооцох нь иргэдэд одоогийнхоосоо 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломж олгоно гэж үзсэн. Тиймээс үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлэхээр зөвшилцсөн. Гэвч “Секундын үнийг нарийвчлан тогтоогоогүй байна” гэх үндэслэлээр түр хойшлуулаад байсан.Гэвч үүрэн операторууд секундийг төгрөгт шилжүүлснээ мэдэгдэхэд О.Магнай даргын хэлээд байсан бүхнээс зөрөөд явчихав.
magnai_4_operator-middle
Тухайлбал, “Мобиком” секундын ярианы төлбөрийг хоёр төгрөгөөр тооцох тухай саналыг ХХЗГ-т хүргүүлэээд байгаа аж. Харин “Жи Мобайл”, “Скайтел” зэрэг үүрэн телефоны операторууд нэг секундэд 0.8-0.9 төгрөг байх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо шаардаж буй нэг минутын тарифаа 60 секундэд хуваасан тооцоо бололтой. Хэрвээ тэдний санал болгосон секундэд хоёр төгрөгний үнээр яриад эхэлбэл минутад 120 төгрөг төлөхөөр болж хэрэглэгчид хохирох юм.
Нэг минут нь 70 төгрөгөөр ярьдаг байсныг секундийн алхамд шилжүүлснээр 120 төгрөг зарцуулна гэдэг ард иргэдэд ямар хүнд тусахыг О.Магнай дарга та мэдэж байгаа биз ээ.
Ямартай ч иргэд О.Магнай даргын санаачилсан ажил хэр бодит байхыг хүлээж байгаа. "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэгч болов доо О.Магнай даргаа.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө