Сүүлийн жилүүдэд Монголд орчин үеийн бүжиг эрчимтэй хөгжиж байгаа. Тиймдээ ч олон улсын чанартай тэмцээн, уралдаануудад эх орноо төлөөлөн оролцож багагүй амжилтуудыг үзүүлээд байгаа. Харин үүний бас нэгэн илрэл бол “Аim4rproduction”-ы хамт олон орчин үеийн бүжиг сонирхдог залуусдаа зориулан анхны вэбийг нээсэн юм. Бүжигтэй холбоотой бүхий л мэдээллийг цацах болсон www.yoube.io вэбээр дамжуулан та бүхэндээ тун удахгүй тэсрэлт хийхээр төлөвлөөд байгаа гэсэн шүү. Ер нь залуусын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх нэг хувилбар бол яах аргагүй бүжиг болоод байгаа. Үүнийг мэдэрсэн “Аim4rproduction” залуус мөн орчин үеийн бүжгийн сургалт явуулдаг юм билээ. “Hi-Fi” рекордсын доор байрлах “b.a.d dance factory” болон 13-р хороололд “aim4r dance studio”-н хаалга бүжиг сонирхдог залууст үргэлж нээлттэй гэсэн шүү. Ингээд уншигч та бүхэндээ “Аim4rproduction”-ы шинэхэн гарсан клипийг толилуулж байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө