Налайх дүүргийн Хаан банкинд мөнгө дээрэмдэхээр орж хүний амь насыг буудан хөнөөсөн А.Бат-Ялалтыг өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх байсан ч хурал дахин хойшилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч хуралд ирээгүй гэх үндэслэлээр хурлыг дахин ирэх дөрөвдүгээр сарын 05 хүртэл хойшлуулсан байна.
А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт орших банкны салбарт “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлэн орж, захирал н.Туяагаас мөнгө нэхэх явцдаа түүний нөхрийг нь буудан хөнөөсөн юм.
Түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаснаар ийнхүү хэргийн дахин дэнслэхээр болсон юм.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ