ДЭЭД ТЭНГЭРИЙН ОДДЫГ ГАЗАРТ БУУЛГАЖ ДУУЛНА Х.ЛХАГВАСҮРЭН
ДЭЭДСИЙН АЛТАН СҮНСИЙГ ЭРГЭЭД ТӨРТӨЛ ХУРАЙЛНА С.С.АМАРМАНДАХ
ДЭНДҮҮ ЗӨӨЛХӨН АЯЛГУУГААР ДЭЛХИЙГ АРГАДНА Т.ДЭЛГЭРМӨРӨН
Монголын рок попт зузаан нөхөрлөлөөр нас үл ялган аминчирхдаг гурван эр “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэнд зориулсан “Андгай” тоглолтоороо хурсан олныг доргиохоор зэхэж буй. Тэд бол “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амараа, “Номинталст”-ын Дээгий гэх омголон эрчүүд. Тэр бүү хэл авьяас нь ч байдаг, ааг омог нь ч байдаг энэ гурван эрхэм рок попын гурван үеийг төлөөлж, тодорхойлдог ч гэгддэг. Тэгвэл тэдний хамтран гаргасан “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэнд зориулсан хэвлэлийн хурал энэ сарын 15-ны 12 цагаас “I loft function house”-т болох гэж байна. Уг цомогт МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУУГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ, Ш.Гүрбазар нарын монголын яруу найраг, хөгжмийн салбарын “акул”-ууд хамтран ажилласан бөгөөд SBN, UBS телевизүүдээр шууд дамжуулах хэвлэлийн хуралд уригдан саатаж уран бүтээлийнхээ дээжээс толилуулах гэнэ лээ.
Түүгээр ч барахгүй үргэлж шинийг сэдэж, үндсэрхэг үзлийг нэвт сурталчилдаг энэ гурван эрийн АНДГАЙ баярын тоглолтын тасалбар Их Эзэн Чингис хааны ГЭРЭГЭ хэлбэртэй, неон гэрлийн нууцлалтайгаар Интерпресс хэвлэлийн компани хэвлэсэн байна. Тасалбар өнөөдрөөс эхлэн Улаанбаатар ресторанд байрлах G mobile-ийн салбар, 1950 хүргэлт үнэгүй худалдаалагдаж эхэллээ.
АНДГАЙ ӨРГӨХ ЭРЧҮҮДЭЭ УРЬЖ БАЙНА...
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа