Хүний наймааны эсрэг зоригтой тэмцэж яваад зуурдаар амь насаа алдсан Ц.Ганзориг ахын үхэл жирийн нэг үхэл байсангүй. Түүний золиос Монголын нийгэм дээр маш чухал айдас болоод дохиог үлдээн эх орноо гэсэн халуун сэтгэлтэй олон залуусыг сэрээж чадсан юм.
Цаазын ялгүй Монгол улс ... Гэвч түүний хувьд төрсөн охиноо яргачдын гарт алдан, алдсан охиноо эрж бэдэрсээр амьдралаа цуг алдан, эцэс сүүлд нь амь насаа алдсан “АМЬДЫН ЦААЗ”-г биеэрэээ туулсан билээ.
Өнөөдөр түүний түүний тэмцэл хийж суусан хөшөөний урд олон залуус цуглажээ. Хэн ч анхаарахгүй, хууль цаазынхан ч дорвитой хөдлөхгүй байгаа хүний наймааны эсрэг дуу хоолойгоо өргөхөөр, үүний эсрэг бодит тэмцэл хийхээр Монгол залуус нэгдэж эхлэлээ. Чухам яагаад тэмцэх болов ? Бид ээжийгээ, эгчийгээ, охин дүүгээ, ирээдүйд бидний нэрээр овоглох хөөрхөн охидоо хамгаалахаар зориг шуудлаа. Эргээд заавал бидний толгой дээр ирэх аюул учраас бид ингэж шийдлээ.
Хүчирхийлэл үйлдэхгүй, хуулийн хүрээнд зоригтой дуугарч тэмцэх болно. Нам, мөнгө, авилгал, гэмт хэрэгт холбогдон амаа үдүүлсэн эрх мэдэлтнүүдийн мэдсээр байж дуугарч чадахгүй байгаа зүйлсийг бид дэлгэн тавьж, нэхэж шаардах болно.
“Лантуун дохио” бүлгэм
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө