Тун удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Эл баярыг угтан урлаг соёлын алдартнууд янз бүрийн тоглолт зохион байгуулж, ээжийгээ, эхнэрээ, эмэгтэй дүүгээ, эгчийгээ баярлуулах гэсэн хүмүүс энэ үеэр тэдний гол санхүүжүүлэгч болдог. Энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн гоё тоглолт нь СТА Г.Эрдэнэтунгалагийн VIP цэнгүүн хэмээн эрчүүдийн ярих нь дуулдав. Энэхүү тоглолт ээж нарыг жинхэнэ утгаар нь баярлуулах гэнэ. Учир нь Мартын 8-ны үдэш Улаанбаатар ресторанд болох энэхүү хүндэтгэлийн цэнгүүний хөтөлбөрт хүрэлцэн ирсэн бүх ээжүүдийг улаан хивсний ёслолд урьж, гал улаан сарнайгаар бэлэг барих бөгөөд хүндэтгэлийн цайллага болж, нэг ёсондоо дуучин Г.Эрдэнэтунгалагтай 3-4 цаг хамгийн ойрхон байх боломжийг ээж нарт олгож байгаа гэнэ. Энэхүү хүндэтгэлийн цэнгүүний ТАХ нь 88 мянган төгрөг бөгөөд ээждээ, эхнэртээ, эгчдээ хайртай хүмүүс авах л учиртай гэнэ. Мөн дуучин бүсгүй нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Жил бүрийн Мартын 8-ны баяраар би тоглолтод заавал дуулж байдаг. Аав маань бидэнд зориулж, гоё хоол хийж дайлдаг. Хоолоо хийчихээд, ширээ засчихсан угтдаг юм. Үнэнийг хэлэхэд тоглолтоос аавынхаа хийсэн хоолыг идэх гэж гэр рүүгээ яардаг шүү. Өнгөрсөн жилийн Мартын 8-ны баяраар хайртай хүний маань өгсөн бэлэг надад их таалагдсан” хэмээсэн байдаг. Ямартай ч дуучин бүсгүй маань энэ өдрийн хамгийн өндөр үнэтэй тоглолтыг зохион байгуулж байна.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина