“Хамба фильм” студийн бүтээл “Улаан дөрвөлжин” сэтгэхүйн эмгэнэлт кино өнөөдөр 19 цагаас Тусгаар тогтнолын ордонд нээлтэй хийх юм байна. Нийгмийн бүхий л талыг харуулж, шүүмжилсэн энэ кинонд мэргэжлийн хүмүүс ам сайтай байгаа. Монголын дэлгэцийн урлагт бас нэгэн шинэ түлхэц болж байгаа “Улаан дөрвөлжин” та бүхнийг мэлмийг баясгах гэнэ шүү.
Уг киноны хэсгээс дурьдахад сэтгэцийн эмнэлгийн хаалттай ертөнцөд дарга Даваа өөрийн хүслээр журам тогтоож, хүмүүс ч түүний аяар хөдөлдөг аж. Эмнэлэгт архинд донтогч, номын цагаан солиот, урлагийн дэмийрэгч зэрэг тус тусын ертөнцтэй олон өвчтөн эмчлүүлдэг. Харин киноны зохиолч Д.Золзаяа “Нийгмийн дотор болж бүтэхгүй байгаа зүйлд шүүмжлэлтэй хандсан. Яг юуг үзүүлэхийг зорьсныг үзэгчид өөрийн ухаандаа тунгаан бодох байх” гэсэн юм. “Улаан дөрвөлжин” киноны дуу “Тэнгэрт нэг удаа”-г “Булсара” хамтлаг дуулжээ.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ