“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа хэд хоногийн өмнө “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа ялзарсан жимс, хөгзөрсөн хиамны зургийг фэйсбүүк хуудаснаа тавьсан. Тэрбээр “Миний сүлжээ дэлгүүрийн удирдлагуудад: Бид хордож биш, хөгширч үхмээр байна !!! Миний дэлгүүрт зарагдаж буй хөгзөрсөн хиам, тоор” гэсэн бичээстэй хамт тавьсан мэдээлэл хэвлэл мэдээллээр ихээхэн тарсан. Энэ талаараа өнөөдөр А.Хаянхярваа “Миний дэлгүүр”-ийн удирдлагуудтай уулзжээ. Уулзалтын дараа “Миний дэлгүүр”-ийн зүгээс худалдан авагчдаасаа уучлалт хүссэн албан бичгийг өгсөн бөгөөд Хянаа твиттэр хуудасдаа нийтэлсэн байна. Тэрээр уг үйлдлээрээ “Миний дэлгүүр”-ийнхнийг ташуурдсанаас ялгаагүй болсон тухай уг бичигт дурджээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө