Хууль бус самрын наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдан, хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг хилээр гаргасан хэрэгт сэжиглэгдэж байгаа Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын таван алба хаагчид холбогдох хэргийг яг одоо Баянгол дүүргийн шүүхэд дэнсэлж байна.
Энэхүү хэргийг жил шахам хугацаанд УЕПГ-ын дэргэдэх мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн прокурорын газарт шалгаж оны дараахан Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг анхан шатны шүүхээс буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн 268.1, 268.2 дахь заалтаар буруутган таваас арван жилийн хорих ял оноох юм.
Шүүх хуралдаанд шүүгдэгчид бүгд өөрийн биеэр ирсэн, шүүгчээр Б.Цогт, Н.Нармандах, О.Жанчивнямбуу, улсын яллагчаар Н.Сүхчулуун нар болон шүүгдэгчдийн өмгөөлөгчид оролцож байгаа юм. Дашрамд, Баянгол дүүргийн шүүхээс хэвлэлийнхнийг хуралдаанд суух зөвшөөрлийг өгсөн боловч шүүгдэгчдийн ар гэрийнхний хүсэлтээр сэтгүүлчдийг хуралдааны танхимаас гаргасан юм.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ