"Помогите нам" 1,2 болон "Рашаантын 18" киног бүтээсэн баг, хамт олны ээлжит уран бүтээл "Сарны гөлөг" нэртэй инээдмийн уран сайхны кино нээлтээ хийлээ. Zayash студийн бүтээсэн тус киноны гол дүрд жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг, Ё.Алтангэрэл “Шинэ үе”-ийн жүжигчин Б.Отгонтуяа, жүжигчин Б.Баатархүү, Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, жүжигчин Н.Отгонтогос, Д.Бямбацогт, Д.Цовоо, Б.Дэмидбаатар, Д.Ганхуяг, О.Оюун нар тоглосон бөгөөд кино зохиолыг Ш.Даваадорж бичин, найруулагчаар нь ажиллажээ. Харин киноны ерөнхий продюсероор М.Саранцэцэг буюу бидний мэдэх Сүнжид багш ажилласан байна.
Жүжигчин Ааяа арав гаруй жил урлагийн тайзнаа орхин, өнгөрсөн хавар "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлээр эргэн ирсэн. Тэгвэл энэхүү кино нь түүний олон жилийн дараа бүтээж байгаа анхны дүр нь юм. Мөн киног дуучин Т.Баясгалан, кекшүзан Д.Батбаяр нар ивээн тэтгэсэн аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө