Тамхины хяналтын тухай хуулийг ирэх сарын 1-нээс эхлэн мөрдөх юм. УИХ өнгөрсөн оны аравдугаар сард Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Гэхдээ энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, яаж хяналт тавих талаар ойлголт олон нийтэд дутмаг байгаа. Тэгвэл энэ талаарх сургалт зөвлөгөөнийг Нийслэлийн захирагчийн албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс “Хангарьд” ордонд өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байцаагч, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч нар оролцсон юм.
“Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол утга санааг ойлгож, хяналтаа хэрэгжүүлэх учиртай юм. Тамхи татахыг тас хориглосон заалт байхгүй. Хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж, хүмүүсийн ухамсрыг өөрчлөх нь зүйтэй хэмээн” Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал сургалтын үеэр онцолж байлаа. Нийслэлийн хэмжээнд архи, тамхины төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг 3000 орчим аж ахуйн нэгж байдаг бөгөөд сургуулийн орчмын 500 метр гэх мэтээр тамхи зарахыг хориглох газрууд шинээр нэмэгдэж байгаа. Мөн хяналтыг хэрхэн хийх вэ гэх мэтийн асуултууд гарч байгаа. Тэгвэл энэ бүхнийг Засгийн газраас удахгүй батлах журмаар тусад нь зохицуулах юм гэж сургалт зохион байгуулагчид ярьж байлаа. Гэхдээ одоогоор журам гараагүй байгаа учраас мөн ямар зохицуулалт хийх нь тодорхойгүй байгаа бололтой.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина