Шинийн наймны билэгт сайн өдөр Монголын бурхан шашинтны төв, сүм хийдүүд ном хурж, сүсэгтэн олон тухайн жилийнхээ засал номыг хийлгэж, буян хураадаг уламжлалтай билээ. Усан могой жилийн шинийн наймны өдөр өнөөдөр тохиож байна.
Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацан, Түвдэнпэлжээлин хийд, Монгол зурхай дацан, Дэчинравжайлин хийдийн лам, хуваргууд хамтран өнөөдөр могой жилийн засал, шинийн наймны буян хишгийн даллага авахуулж, ном хурах ажээ.
Шинийн наймны билэгт сайн өдрийг тохиолон “АСА” циркт 15.00 цагаас зохион байгуулах уг хурлаар бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах юм байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө