Ардчиллын алтан хараацай С.Зориг агсан бусдын гарт амиа алдаад 14 жил болж байгаа ч өнөөг хүртэл энэ хэрэг илрээгүй. Энэ хугацаанд хэрэг илрүүлсэнгүй хэмээн хэдэн албан тушаалтныг халж, Д.Энхбат гэж хүнийг хилийн чанадаас баривчилсан ч харамсалтай нь өөд болсон. Харин үүнээс өөр хийсэн ажилгүй байсан хууль хяналтыхан АНУ-д хоёр хүн баривчилсаныг дөнгөж сая мэдээллээ.
Эх сурвалжийн хэлж байгаагаар Монголын цагаар битүүнээс шинийн нэгэн шилжих шөнө АНУ-ын тусгай хүчнийхэн Монголын иргэн Ч, Х гэх хүмүүсийг баривчилжээ. Монголын хууль хяналтынхан эдгээр хүмүүсийг Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор эрэн сурвалжилж байсан бөгөөд баривчлах үеэр АНУ-ын тусгай хүчний бүрэн зэвсэглэсэн таван цагдаа гэрт нь дайрч, тэднийг саатуулсан байна.
Харин гэрийнх гадаа тусгай хүчий 20 гаруй цагдаа, 10 гаруй машин байснаас гадна тэдгээр иргэдийг цахилгаан бороохойгоор бороохойдож, ухаан алдуулан саатуулсан талаар ч дурдлаа.
Ч, Х гэх монгол иргэд нь эх сурвалжийн хэлж байгаагаар нэг нь 13 жил, нөгөөх нь 14 жил АНУ-д амьдарсан бөгөөд нэг нь барилгын ажил хийдэг. Нөгөө нь гал зууханд ажилладаг байжээ. Тэдний ойр дотны хүмүүс чухам ямар учраас ингэж баривчилсан талаар АНУ-ын хууль хяналтынхнаас лавлахад "Монголын Засгийн газрын хүсэлтээр баривчилсан, Зориг гэх хүний аллагатай холбоотой гэсэн. Хэрэв батлан даалтанд гаргахыг хүсч байгаа бол сая доллар төл" гэжээ. АН-ынхан Засгийн эрхэнд гарсаныхаа дараах нь С.Зоригийн хэрэг илрэх ёстой гэж мэдэгдэж байсан. Түүнчлэн Ерөнхийлөгч ч энэ талаар анхаарч ажиллахаа амалж байсан. Тэгэхээр тэд ямар ч байсан хөдлөөд эхэлсэн нь удахгүй энэ талаар нааштай сураг дуулдах байх.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана