Монгол Ардын Намын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг энэ оны нэгдүгээр сарын 8-нд баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр анги буюу Ганц худагт хориод байсан.
Учир нь түүнийг өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараа “Ардчилсан намын төлөөлөгч ялалтын баяраа тэмдэглэж яваад хүний аминд хүрэв” гэсэн нийтлэл бэлдэн, түгээсэн үндэслэлээр Орхон аймгийн цагдаагийн хэлтсээс шалгасан байна.
Харин түүнийг энэ сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Арвин батлан даалтанд гаргаж авсан юм. Тэрбээр “залуу хүнийг алдсан дээр нь түлхэж болохгүй” хэмээн батлан даалтад аваад буй. Б.Цогтгэрэл “бөөрний дутагдал” оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд байгаа ч тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Цагаан сараас өмнө гэртээ харимаар байна өөр бодож санах юм алга” гэж бичжээ.
Түүнд холбогдох хэргийг хуулийн дагуу 21 хоногийн дотор шалгаж дуусгах ёстой байсан ч 25 хоногийн дараа сулласан нь ойр тойрныхонд нь сэжиг төрүүлээд байгаа юм байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө