АНУ-аас өөрийн багш гэх америк залууг дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн Ч.Баттуул гэгч бүсгүйн хэргийг тун удахгүй шүүхэд шилжүүлэх бололтой. Учир нь түүний хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж дуусаад, харъяалал тогтоохоор өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхэд шилжүүлжээ.
Түүнд хэдэн жилийн ял төлөвлөсөн талаар Нийслэлийн орлогч прокурор Е.Сагсайгаас тодруулахад “Хуулийн дагуу Ч.Баттуулын үйлдсэн хэрэгт цаазын ял оноох учиртай. Гэвч эмэгтэй хүнд цаазаар авах ял оноодоггүй тул 25 жил орчим хорих ял төлөвлөсөн” гэв.
Ч.Баттуулыг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Тэрээр “Ямар нэгэн гомдолгүй. Хийсэн гэмээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа” гэж мэдүүлээд байгаа. Хэргийг сануулахад, Ч.Баттуул гэгч нь АНУ-д суралцаж байгаад Монголд ирэхдээ өөрийн багш болох Жон Мартин Кийнийг дагуулан авчирч, Улаанбаатарт буусныхаа маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө