Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарын дөрвөн хүнд холбогдох авлигын гэх хэргийг Цагдан хорих 461 дүгээр ангид гурван өдрийн турш шүүлээ.
Баянгол дүүргийн шүүгчид хэргийг хянаад АМГ-ын дарга асан Д.Батхуягт 6.6 жилийн хорих ял оноосон байна. Харин бусад шүүгдэгчдэд оноосон ялыг Нийслэлийн шүүхээс 10.00 цагт мэдээлэл хийх юм.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуягийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашиг малтмалын хайгуулын лиценз олголтод хязгарлалт хийх шийдвэрийг зөрчиж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон болохыг тогтоосон билээ. Мөн ашиглалтын эрхийн хугацаа нь дуусч, АМГ-ын байцаагчид хайгуул хийх эрхийг нь цуцлаад байсан “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийг хууль бусаар сэргээж, нэг лицензийг өөрийн найз н.Жаргалсайханд шилжүүлсэн хэрэгт буруутгасан юм.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ