Зохиолын дууны хатан гэгддэг Монгол Улсын гавъяат жүжигчин Т.Баясгалан анх дуулж эхэлж байх үедээ хамгийн баян, хамгийн их нэр хүндтэй хүн болно хэмээн ярьж байсан. Тухайн үед түүний энэ үгийг сонссон хүмүүс балай юм яриад байх юм. Хүсэлтэйгээрээ баян болдоггүй юм гэж байсан гэдэг. Гэсэн хэдий ч Т.Баясгалан өнөөгийн байдлаар монголдоо л, тэр тусмаа зохиолын дуучид дундаа баян эмэгтэйн тоонд яах аргагүй тооцогдох болсон. Тэрээр бэл бэнчинтэй хүмүүс очиж үйлчлүүлдэг “LV” брэндийн дэлгүүрээр нэг удаа ороод гарахдаа таван мянган долларын худалдаа хийдэг гэнэ. Үүнээс харахад тэрээр баян болох хүслээ биелүүлсэн аж. Ер нь уран бүтээлчийнхээ хувьд ч, эмэгтэй хүнийхээ хувьд ч Баясгалан бол аргагүй л ёндоотой бүсгүй. Мөн түүнчлэн Монгол орныхоо хоол, хүнс ногоог хэрэглэдэггүй гэнэ шүү. Ёндоотой сэргэлэн дуучин маань Японоос хүнсээ авчруулдаг сурагтай. Бэл бэнчингээ гайхуулж байдаг дуучин бүсгүй маань эх орныхоо хоол хүнсийг голсон уу, эсвэл эр нөхрийнхөө сонирхлыг дагасан уу хэн мэдэх вэ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө