Хийлч О.Байгаль оюутан боллоо.


Сонгодог урлаг хүчээ авч байгаа энэ үед олон авъяаслаг залуучууд төрсөөр байгаагийн нэг нь хийлч О.Байгаль. 2006 онд СУИС-ийг төгссөн тэрээр саяхан СЭЗДС-д докторантаа хамгаалахаар сурч байгаа юм билээ. Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй тэрээр саяхан бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд 3-р сарын 16-нд төгөлдөр хуурч Б.Оюунгэрэлтэй хамтарч "The Best of Classics" тоглолтын үргэлжлэлийг хийхээр төлөвлөөд байгаа аж. СЭЗДС-ийн  шинэхэн оюутан О.Байгаль хичээлийнхээ хажуугаар тоглолтынхоо бэлтгэл ажилдаа ороод тун ч завгүй яваа гэсэн шүү.