Нялх үрсийг минь тойрсон аймшигт хэргүүд ар араасаа гарсаар байна. Ямар ч хариуцлагагүй эмч, сувилагчдаас болж эх дэлхий дээр дөнгөж мэндэлсэн хөөрхий үрс бэртсээр байна. Төрөөд удаагүй нярайг ,сувилагч нь халуун усанд түлсэн бол энэ сарын 10-нд мөн харамсалтай хэрэг гарчээ. Нэгдүгээр төрөх эмнэлэгийн эмч ажилдаа хариуцлагагүй хандаж ,дөнгөж төрсөн нярайг ширээн дээрээс унагаж ,улмаас нярай ширээнээс унан ОХУ-д үйлдвэрлэсэн ширмэн паар мөргөжээ. Тус паарийг нярай магнай хэсгээрээ мөргөсөн бөгөөд унасныхаа дараа амьсгаа авч чадахгүй, эмч нарыг нэлээд сандаргасан байна. Энэ талаар тус амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Баясгалангаас тодруулахад, “Хүүхдийг унагасан эмчид хариуцлага тооцож, хамтран ажиллах гэрээгээ цуцалсан. Мэдээж энэ хэрэг санаатай үйлдэл байгаагүй. Санамсар болгоомжгүй байдлаас болж гаргасан үйлдлийнхээ хариуцлагыг эх баригч Н.Цэцэгээ хүлээсэн” хэмээн тайлбар өгчээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө