Canal France International (CFI) нь 24 жилийн тэртээгээс Африк, Ази, Дундад тэнгис, Балкан болон Кавказын орнуудыг хариуцдаг олон улсын хэвлэл мэдээллийн хамт ажиллагааны агентлаг юм.
CFI нь тодорхой хугацааны турш хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоотой харилцан ажиллаж ирсэн бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг чиглүүлэн сайжруулж, мэргэшүүлж хянадаг.
Энэ байгууллагатай Монголын “Мэдээллийн Портал Сайтуудын Ассоциаци” ТББ хамтран ажиллахаар болж, эхнийхээ сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
CFI –ийн захиргаа нь хамтрагч байгууллагуудынхаа тохиромжтой зөвлөгөө болон сургалт дамжааг санал болгодог. Тэгвэл хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ сарын 20-25-ны хооронд цахим мэдээллийн сэтгүүлзүйн сэтгүүлчдийн дунд ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Энэ сургалтанд:
• «Европын мэдээллийн цахим хуудаснуудын 2013 оны чиг хандлага »
• « Data journalisme », үйл ажиллагаа, хэрэгслүүд.
• Сурвалжлагын техник ажиллагаа
• Эрэл хайгуулийн сэтгүүл зүйн танилцуулга гэх мэт олон сэдвийн сургалт, түүнчлэн сургалтын хүрээнд практик дадлага ажлууд ихээхэн явагдах юм байна. Энэхүү хамтын ажиллагаа нь сэтгүүлчдийн хичээл зүтгэлийг дэмжих, бие даан мэргэших чадварыг хангадаг байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө