Өдрөөс өдөрт хөгжиж байгаа манай улсад бас нэгэн шинэ өнгө төрх болж “Ulaanbaatar new Guide” сэтгүүл анхны дугаараа хэвлэлээ. Монгол улсын нэрийн хуудас болсон байгууллага, компанийн маркетингийн бодлого, үйл ажиллагааг дэмжих зорилготой энэхүү “Улаанбаатар шинэ хөтөч” сэтгүүл нь уншигчдынхаа дунд сонирхолтой уралдаануудыг зарлалаа.
Удахгүй болох гэгээн хайрын өдөр "Валентин"-ийн баярт зориулан та бүхний дунд "Хайрын Захидал"-ын уралдаан зарлаж байна. Шалгарсан Захидлыг Улаанбаатар шинэ ХӨТӨЧ сэтгүүлийн ирэх 2 дугаар сарын дугаарт нийтэлэхээс гадна бүтээлийн эзэнд сэтгүүлийн шинэ дугаараас гадна гарын бэлэгтэй гэсэн шүү. Үүнээс гадна "Сар шинэ"-ийн баярыг тохиолдуулан сэтгүүлийн редакциас хамгийн сайхан "Монгол хувцас"-тай хосын зургийг шалгаруулах гэж байна. Уг уралдаанаас шалгарсан фото зургийг сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаар дээр гаргах бөгөөд редакцийн гарын бэлгийг тус тус өгөх юм билээ.
Та өөрийн шүлгээ ub_guide@yahoo.com болон munhdulguunbat@yahoo.com.au, харин фото зургаа Seded_t@yahoo.com болон UB_guide@yahoo.com хаягуудаар явуулахаа мартуузай.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө