“В” продакшнаар овоглож олонд танигдсан дуучин Эгшиглэн өөрийнхөөрөө л байх дуртай нэгэн. Түүний “Найрах арга чинь буруудаад байна” дуу нэг хэсэгтээ л охид, бүсгүйчүүдийн бараг л сүлд дуу болсон гэхэд хилсдэхгүй биз. Тэгвэл дуучин Эгшиглэн амьдрал дээрээ ч залуусыг найрах арга чинь буруудаад байна гээд л шулуухан хэлчихдэг гэнэ. Түүнийг хэвлэлээр арай л дэндүү шулуухан, архи уудаг, шоучин, удган гээд л хэмээн бичих шиг болж байсан. Тэгвэл дуучин бүсгүй маань саяханаас томоожиж байгаа сурагтай. Тодруулбал, тэрээр шинэ найз залуутай болсон талаар бид мэдээлэлж байсан. Дуучин бүсгүйн ээлжит амрагаар"H2" хамтлагын дуучин Төөмөө сонгогдсон. Харин саяхнаас хосууд бүл нэмэх гэж байгаа талаар найз нөхөд нь ярих болжээ. Өдгөө 26 настай дуучин бүсгүй хувийн амьдралдаа ихээхэн анхаарч шинэ хүнтэй болох гэж байгаад нь баяр хүргэе.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө