Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын баритон Э.Амартүвшин Испанид дэлхийн алдарт тенор Francesc Viñas-ын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанд амжилттай оролцон хагас шигшээд шалгаран үлджээ. Тэрээр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан энэхүү баярт мэдээг хуваалцсан юм. Алдарт тенор Francesc Viñas-ын мэндэлсний 150 жилийн ой, Francesc Viñas-ын нэрэмжит Oлон улсын дуулаачдын уралдааны 50 дахь жилийн ой тохиож буй.
“Gran Teatre del Liceu” театрт зохиогдож буй уг уралдаанд 18-35 насны 40 уран бүтээлч оролцож, удирдаач Gueràssim Voronkov-ын удирдлаган дор “Gran Teatre del Liceu”-ын симфони оркесторын хамт уран бүтээлээ эгшиглүүлж байгаагаас хагас шигшээн шалгаруулалт энэ сарын 13-наас эхэлсэн байна.
Уралдааны тэргүүн байр буюу алтан медалийн эзнийг 20 мянган еврогоор шагнах ба түүнд Мадридын “Teatro Real”-ын дараагийн улирлын тоглолтын гэрээг санал болгох аж. Түүнчлэн, мөнгөн медалийн эзэн арван мянган евро, хүрэл медалийн эзнийг долоон мянган еврогоор шагнах юм байна.
Уралдааны шилдэгүүд энэ сарын 20-нд тодорно.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө
Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ