Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл Соёл урлагийн газрын даргаараа жүжигчин, загвар өмсөгч Н.Оргилыг томилсон удаатай. Тэрбээр даргынхаа ажлыг багагүй хугацаанд хийж буй ч зарим хүний уурыг барж суугаа сурагтай. Ц.Оюунгэрэл сайдыг Соёл урлагийн газрын даргаар түүнийг томилоход зэмлэх хүн цөөнгүй байсан удаатай. Нөгөөтэйгүүр энэ шийдвэрийг гаргасан нь хэр оносон бол гэсэн жиг, жуг яриа гаргаад байсан. Тэгвэл эцэстээ энэ шийдвэр нь оноогүйгээс гадна яамны соёл урлагийн ажилчдыг цухалдуулах болж. Н.Оргил нь ажилчдаа хэл амаар доромжлох, тэр битгий хэл хэн дуртайг нь албан тушаалаас нь өөрчилж суудаг гэнэ. Тиймээс ажилчид нь их л бухимдалтай байгаа бөгөөд тус яамны Соёл урлагийн газрын ажил нэг л урагшлахгүй байгаа аж. Түүнчлэн энэ байдлаас нь болж манай мэргэжлийн урлагийн байгууллагынхан Н.Оргил даргаас их л жихүүцдэг гэнэ шүү.
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө
Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ