УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн хамтарсан хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байх шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү орж ирэн, нэгэн амьсгаагаар шахам хилийн асуудал хөндөв. Ингэхдээ тэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандан “Хилгүй болно гэж яриад байна. Энэ ямар учиртай юм. Хилийн боомтын барилгаа ямар улсын стандартаар барих гээд байгаа юм бэ. Та Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг буулгах гэж улайрч байгаа. Та хүүхдийн эмнэлгээр нэг очоод үз. Тэнд хүүхдүүд шалан дээр хэвтэж байна” гэсэн омогтой асуулт тавив. Үүнд нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Та УИХ-ын гишүүн болсон хүн. Аливаа мэдээллийг нягталж, амнаасаа гарах үг бүрээ хянаж бодож хэлж бай. Энд ерөөсөө хилийн боомтын байшин, барилгатай холбоотой асуудал яриагүй байна. Харин нэг зүйлийг хэлчихье. Та даргыгаа өмөөрч явдгаа болих хэрэгтэй. Өөр хүмүүсийг өмөөр. Танай Н.Энхбаяр дарга авлига, хээл хахууль авсныхаа төлөө шоронд орсон. Тэр хүнийг өмөөрөөд байх шаардлага байхгүй. Өнөөдөр Монголд хоригдлуудыг хэвтүүлэх эмнэлэг алга байна. Танай дарга хоёрдугаар эмнэлэгт хэвтэж болно. Бусад хоригдлууд хэвтэж чадахгүй шүү дээ” гэлээ. Энэ мэтчилэн хэрүүл нэлээд өндөр авч нэлээд муудалцсаны эцэст асуудалдаа эргэн орлоо.
Уг нь байнгын хорооны гишүүд Хилийн боомтын тухай хуулийн төслийн хүрээнд Гааль, Мэргэжлийн хяналтын газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар зэргийг хэрхэн уялдаа холбоотой ажиллуулах вэ. Ямар зарчмаар ажиллавал хяналт шалгалт давхардахгүйгээр явах вэ гэхчлэн асуудлыг тойруулан ярьж байхад нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуралд хоцорч орж ирэнгүүтээ ийнхүү уур амьсгалыг эвдэж “самраад” авлаа.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана