Сумогийн их ертөнцөөс зодог тайлсан их аварга Асашёорюү эх нутагтаа ирмэгц ахынхаа хамт Монголын чөлөөт бөхийн хөгжилд анхаарах болсон билээ. Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч тэрбээр FILA /Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо/-гийн урилгаар ДАШТ-д хүндэт зочноор оролцохын сацуу тив, дэлхийн тэмцээн уралдаан, наадамд монгол тамирчдаа “балиашиглан”, түрүү бөхөд аваргын хүндэтгэл үзүүлсэн нь цөөнгүй. Чөлөөт бөхийн төрөлд олимпийн аварга төрүүлэх чин хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа их аварга өнгөрсөн амралтын өдрөөр болсон чөлөөт бөхийн улсын аваргын үеэр ээлжит нэгэн сюрпризээ барилаа. Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд босоо байж, жиндээ аваргалсан ОУХМ С.Цэрэнчимэд хэмээх 17 настай шавилхан охиныг тэрбээр хилийн чанадад сургахаар болжээ. Тодруулбал, С.Цэрэнчимэд УАШТ-ий үеэр Японы Яманаши хотын Биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагчийн ангид дөрвөн жил суралцах урилгыг их аваргаас гардсан юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө