Саяхан нэгэн сонин дээрээс Мон-Ураны гэж олноо хочлогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн ярилцлагыг уншлаа. Тэрээр паркын газрыг худалдан авч түүнд нь тохижилт энэ тэр хийж хүүхдийн тоглоомуудыг нь шинэчлэхээр ажиллаж байгаа аж.
Түүний ярьж буйгаар бол одоо энэ өөрийнх нь газрыг Нийслэлээс хураан авч, тусгай зөвшөөрлийг нь буцаагаад Голомт банкны н.Баясгалан хэмээх нөхөрт албан ёсны эрх гэсэн нэрийдлээр өгөх гэж байгаа гэнэ. Б.Наранхүү энэ үйлдлийн эсрэг эцсээ хүртэл зогсохоор ширүүн тэмцэлд бэлэн байгаа аж.
Хэрэв энэ газраа хурааж авалгүйгээр надад боломжийг нь олговол паркийг орчин үеийн шинэлэг шилдэг тоглоомуудтай болгож, хүүхдүүдийг арван жил үнэгүй тоглуулсан ч чадна хэмээн тэрээр сэтгүүлчийн өмнө ам гарчихжээ. Төрийн өндөр албан тушаалд заларсан хүн хамаагүй залахгүй л байх ёстой. Уг нь түүний хэлж байгаагаар бол тус газрын эрхийг өмнөх нийслэлийн даргуудын үед хөөцөлдөж албан ёсоор авсан юм гэнэ. Харин одоогийн нийслэлийн Засаг дарга түүнийг нь хууль бус газар олголт хэмээн үзэж байгаа аж. Гэвч мань эр эцсээ хүртэл энэ байдалтай тэмцэлдэнэ гэв.
Яахав дээ... Монголын толгой баячуудын хэнд ч газраа өгсөн Монголчуудад ялгаагүйгээс хойш хэн нь авсан нь гол биш харин ард түмэнд ашигтай л байвал гэж хааяа бодох юм. Б.Наранхүүгийн ярьж байгаагаар бол парк гэж ёстой л Монголдоо Диснейлендыг барьж байгуулах юм гэсэн. Ер нь тэр голомтийн гэгдэх Баясгалан Мон-Ураны Наранхүүгийн аль нь ч авсан Паркыг маань гоё болгож магадгүй л юм. Гэхдээ одоогоор Б.Наранхүү хүүхдүүдэд 10 жил үнэгүй тогло гэж амлалт өгч байна. Энэ үгийг нь сонссон жаалууд бараг л Наранхүүг аав шигээ тэврэх нь холгүй байгаа байх. Тэр үүгээрээ нэг оноогоор илүү гарсан гэхэд болно.

Түүнийг үнэхээр тэр газрыг авахыг хэт улайрсандаа сонингийн сэтгүүлчид ам алдаад ингээд хэлчихсэн гэхээр бас үгүй юм аа. Саяхан Шонхор телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт мөн л энэ яриагаа давтсан юм. Сэтгүүлч ч бүр энэ үгэнд нь ихэд баярлаж байгаа харагдана билээ. Аргагүй ч үгүй шүү дээ. Өөрийнхөө хүүхдийг хүртэл тэнд нь хэдэн жил үнэгүй тоглог гэж бодно биз дээ. Хэрэв Голомтын нөхөр яаж ам гарахыг нь харах юмсан. Ямар ч байсан Б.Наранхүү яаж ч байсан тэр газрыг Голомтын Баясгаланд булаалгаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн.
Энэ бүхний цаана нь, энэ газрын төлөөх өрсөлдөөний цаана юу байгаа нь гол биш паркын газрыг минь монголчуудын очих дуртай газар болгож чадаж л байвал би хувьдаа баярлах байна.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана