Ардчилсан нам сүрхий соронзтой болжээ гэсэн яриа үнэний ортой дог оо. Сонгуульд намаасаа дэмжлэг авч чадаагүйдээ шаралхсан хатагтай Д.Арвин тангараг өргөсөн өдрөө л Ардчилсан намын соронзод татагдсан бол МАН-ын бас нэгэн нөлөө бүхий нөхөр соронзлогдсон нь тодорхой болов. “Эрдэнэт ” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг Ардчилсан намд элсэхээр болжээ. Цагтаа Н.Энхбаярын хүн гэгдэж байсан энэ эрхэм Ардчилсан намыг сонгосонд хачирхах хүн олон байна. МАН нэрээ солихоосоо өмнө түүнийг Үйлдвэр худалдааны сайд, Сангийн дэд сайд зэрэг дуртай аавын хүүд олдоод байхааргүй зөөлөн сэнтийд залж байсан. “Эрдэнэт” саалийн үнээнд эзэн суухад ч МАН-ын дэмжлэг байсан нь гарцаагүй. Харин юуны учир намаа гэнэт сольсон нь одоогоор нууц байна. “Отгонбилэгийн үед онгирч явлаа. Дорлигжавын үед доргиж, Наранхүүгийн үед налайж, Ганзоригийн үед гандаж явна” гэсэн шүлэг ГОК-ын ажилчдын дунд түгээд удаж байгаа. Тэгэхээр ажилчдаа гандааж, гундаасан нь нөлөөлөөгүй болж таарна. АН-ын соронз хүчтэй юмаа.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ