Францын алдарт жүжигчин Жерар Депардье Засгийн газрын нэг сая еврогоос дээш орлогод 75 хувийн татвар оногдуулсан бодлогыг эсэргүүцэж иргэншлээсээ татгалзсан. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд иргэний үнэмлэх олгоход бэлэн гэж мэдэгдэж байсан юм.
Үүний дараа Ж.Депардье ОХУ-д зочилж, Кремлийн тэргүүнээс ОХУ-ын иргэний үнэмлэхээ гардан авч тус улсын иргэншил, амьдрах эрх өвөртөлсөн юм. Ж.Депардье Францын иргэншлээс татгалзсаныхаа дараа Бельгид амьдарч байсан ч одоо ОХУ-д байгаа аж. Ж.Депардьегийн баячуудад өндөр татвар оногдуулсан бодлогыг эсэргүүцсэн үйлдэл Францын олон алдартан, бизнесмэнийг эх орноо орхих, компаниа нүүлгэх шийдвэр гаргаж магадгүй байдалд хүргээд байгаа гэнэ.
Юутай ч Франц хуучин иргэнээ шүүхэд дуудлаа. Ж.Депардье өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 29-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныхоо төлөө ийнхүү шүүхэд дуудагдсан байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө