“ТВ5” телевизийн 10 жилийн ойд зориулан хийсэн “Ододтой бүжиглэе-3” шоу ялагч өчигдөр тодорлоо. Дуучин, жүжигчин, загвар өмсөгч, мисс, уран нугараач гээд урлагийн бүх салбарын төлөөлөгч өрсөлдсөн энэ удаагийн шоунд шүүгчдийн оноо, үзэгчдээс авсан мессеж саналаар УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг ялагч болж, “Ододтой бүжиглэе-3”-ын цом, таван сая төгрөг, Арабын Дубай хотоор аялах эрхийн бичгийн эзэн болов.
Шоуны дэд байрт Соёлын тэргүүний ажилтан, уран нугараач Э.Лхагва-Очир шалгарсан ч гадаадад тоглолтоор явсан тул хараахан ирж амжаагүй юм. “Ододтой бүжиглэе-3” шоуны турш үзэгчдийн сонирхолыг хамгийн ихээр татаж, чадсан дуучин ноён Бондгор “Олны таашаалд нийцсэн бүжигчин” номинацын эзэн болсон бол мэргэжлийн давуу талаа ашиглан тайзнаа олон сонирхолтой, өвөрмөц бүжгүүдийг дэглэн харуулсан “Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Ганзориг “Эрч хүчтэй бүжигчин” болсон юм. Түүнчлэн нийтийн дуучдыг төлөөлөн оролцсон Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Болдбаатар “Шилдэг стандарт бүжигчин”, “Aneмone” хамтлагийн дуучин Жаанаа “Шилдэг латин бүжигчин”, Азийн модель агентлагийн тэргүүн, мисс Ч.Содтуяа “Шилдэг үзүүлбэр” номинацын эзэн болж төрөл тус бүрээр шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн шоуны бүх оролцогчид Хөх хотоор аялах эрхээр давхар шагнуулсан юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө