Бооёог тойрсон “Гавьяат” цол сая л нэг энгэрт нь зүүгдлээ


“Шинэ үе” продакшны захирал жүжигчин Бооёо буюу Ариунболдыг аль дээрээс л гавьяат авна гэх шуум тарж байсан хэдий ч энэхүү хүндэт цол авьяаслаг жүжигчнийг маань тойрсоор өдийг хүрсэн. Харин энэ өдөр эзнээ олохгүй тэнэсэн Гавьяат цол сая л нэг юм Бооёогийн энгэрт зүүгдлээ. Мөн Никитон хамтлагийн дуучин Баачка энэ өдөр “Гавьяат” цол тэмдэгээр энгэрээ мялааж байгаа юм байна. Энэ үйл явдал Бооёог үзэх дуртай, Баачкаг сонсох дуртай фэнүүд нь туйлын баяртай мэдээ болж байгаа нь гарцаагүй биз ээ. Ингээд гавьяатуудын эгнээнд элссэн шинэхэн хоёр гавьяатууддаа баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.