Радио Телевизийн Академи”-аас санаачлан “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассосиаци”-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Болор үзэг 2012” ёслол хүндэтгэлийн цэнгүүн 12-р сарын 25-нд “ I Loft Function House” ресторанд шилдэг бүтээлээ тодрууллаа. “Болор үзэг 2012”-т радио, телевиз, сонин, сэтгүүл, фото, цахим сэтгүүл зүйн салбарын нийгмийн хариуцлагаа биелүүлж, мэргэжлийн түвшинд, олны таашаалд хүрсэн уран бүтээлүүдийг шалгаруулсан бөгөөд энэ жил 260-аад бүтээлээс шилдэг хорин нэгийг шалгарууллаа.
Шилдгийн шилдэг бүтээлээр МҮОНТ-ийн “Эгэл амьдралын мөр” цуврал нэвтрүүлгийн уран бүтээлчид тодорч “КИА МОТОРС”-ын 2012 оны шинэ АВТОМАШИН” болон “БОЛОР ҮЗЭГ” цом, “SWAROVSKI” брэндийн үзэг, өргөмжлөлийн эзэд болсон юм. Ингээд та бүхэндээ тэрхүү баярт мбчүүдийн фото сурвалжлагыг толилуулъя.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө