“Хулхи” Бат-Үүл хотын замд сэтгүүлчдэд давуу эрх олгохоо амлав


Сэтгүүлчдийн “Болор үзэг” наадам дээр Монгол Улсын баатар, Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн Цагаан үс зүүсэн хулхи дүр нь  хаа газар ажлаа хийж, зай завгүй явдаг сэтгүүлчдийн машиныг өдөр бүр дугаарын хязгаарлалтгүй явуулж байна гэж амлав. Энэ бол хошин, урлагийн дүрсгүйчүүд болох “Пароди”хамтлаг дууриан элэглэж байгаа хэрэг.

 

Мөн энэ үдэш дуучин Ноён Бондгор, “Буян”-гийн Жаргалсайхан, яруу найрагч Гүрбазар гээд олны танил эрхмүүдийг “шинэ”-ээр төрүүлсэн “Пароди” хамтлагийнхан Хотын захирагч Э.Бат-Үүлд зориулан   

Бат-Үүл ойрдоо ажил ихтэй
Барилга нураагаад амралт багатай
Өглөө гараад алхаж эхэлнэ
Орой гэртээ автобусаар харина
гэсэн шүлэг зохиочихож. Эгээ л Үүл баатар шиг болон хувирсан жүжигчин Б.Нямхүү ийн шүлэг уншихад нээрээ л өглөө ажил руугаа алхдаг, аз таарвал автобусанд суучихдаг гэсэн Э.Бат-Үүл даргыг санагдуулна.

Харин мөн л Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Гүрбазарын дүрд хувирсан жүжигчин Т.Анхбаяр Э.Бат-Үүл даргыг асуултад хариулах боломж ч олгосонгүй баахан шүлэг урсгаж урсгаж асуулт тавьчихаад баатарыг хариулах гэж ядаж байхад “Та энэ асуултад хариулахгүй ч байж болно” гээд тасалчих юм.  

Харин Э.Бат-Үүл дарга сэргэлэнтэй байж нууц амрагийн тухай ганц асуултад л хариулж дөнгөв. “Нууц амраг байгаа гээд хэлчихвэл би маргааш алуулна шүү дээ ...” гэж.

Сануулахад дээрх хошигнолыг  зарим хүн үнэн гээд итгэчихсэн сэтгүүлчидтэй барьцах маягтай байна лээ. Тийм л адилхан дууриасан шүү.