“Монгол туургатны 100 эрхэм” гэх сэтгэлийн нандин утас хөндсөн нэвтрүүлэг цэнхэр дэлгэцнээ гарснаасаа хойш багагүй цаг хугацааг өнгөрөөгөөд байна. Энэхүү цаг, хугацаанд үзэгчдээс магтаал сонсохын сацуу бас нэлээд шүүмжлэлд өртсөн гэж болно. Тэр тусмаа хөтлөгч Анужинг шүүмжлэх тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал асуулт нь хэтэрхий бялдууч, оновчгүй гээд л.... Ялангуяа “Хэро” энтертаймэнтийн захирал Баатартай нэр холбогдсон явдал нь нэг хэсэгтээ л сенсааци дэгдээсэн.
Өчигдөр “Болор үзэг-2012” цэнгүүнээс шилдэг нэвтрүүлгээр “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэг шилдэг бүтээлээр шалгарч уран зохиолч Лхагвасүрэн гуай үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Энэхүү нэвтрүүлэг маань зам нь тийм ч дардан байгаагүй, хэн нь хэнтэйгээ нөхцөөд...” гээд л үргэлжлүүлжээ. Үүнийг сонссон Анужин байдалд орсон маягтай ичингүйрэн инээмсэглэж харагдана лээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө