Сүүлийн өдрүүдэд Ж.Энхбаяр, Н.Номтой баяр хоёрыг тусгай хамгаалалттай газар зугаагаа гаргаж, хулгайн ан хийсэн тухай мэдээлэл хэвлэл, мэдээллээр цацагдах болжээ. Тодруулбал саяхны нэг өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр найзуудын хамт Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт ан хийжээ. Харин яг энэ цаг хугацаатай давхцан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн компанийн нисдэг тэргээр ан хийсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Харин Ж.Энхбаяр хаанахын нисдэг тэргээр ан хийсэн, ангийн хорхойтой залуус үгсэж, хулгайн ан хийсэн эсэх зэргийг мэдэх боломжгүй байгаа ч Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрынханы яриагаар бол Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр хоёрын анд явсан нь эхний удаагийнх биш ажээ. “Өдрийн сонин”-д мэдээлснээр бол тэд чоно, буга, бодон агнасан бололтой. Тэдний агнасан амьтдын тоог одоогоор тогтоож амжаагүй байгаа ч Улсын мөрдөн байцаах газарт байгуулагдаад удаагүй байгаа Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн анхааралдаа аваад байгаа гэнэ.
Хүний амь нас аврах туцлгамдсан цагт нисдэг тэрэг нь олддоггүй мөртлөө бийлэгжүү хэсэг нөхдүүдийн зугаагаа гаргах болохоор хаанаас ч гэсэн олддог бололтой.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө