Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулах юм. Тухайлбал, 13.00 цагт Төрийн ордонд Төрийн тулганы гал бадраах ёслол, 13.10 цагт Төрийн тамганы хөшөөнд төрийн өндөр албан тушаалтнууд цэцэг өргөнө, 14.00 цагт Бөхийн өргөөнд Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан чансаа өндөр 128 хүчит бөхийн барилдаан болно.
Түүнчлэн Богд хааны ордон музейгээс хувьсгалыг удирдан ялалтанд хүргэсэн Богд хааны өв түүхийг сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор өнөөдөр 11.00-14.00 цагийн хооронд “Тусгаар тогтнол” сэдэвт хэлэлцүүлэг хийж, олон нийтэд хувьсгалын үеийн ховор архивын баримт бичиг, дурсгал бүхий үзмэрийг дэлгэн, урлагийн тоглолтыг сонирхуулах юм байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө