Одоо цагт үс засалт гэх гоо сайхны бие даасан нэгэн салбар маш эрчимтэй хөгжиж байна. Түүнийгээ дагаад үсчин, гоо сайхны салонууд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа дээр нэмээд “M Hair studio” өөрсдийн уран бүтээлийн чиглэлд тулгуурлан Монголын сэтгүүлийн түүхэнд анх удаа үсчин, гоо сайхны чиглэлээр “М” нэртэй сэтгүүлийг эрхлэн гаргаж эхэлжээ. Сэтгүүлээрээ дамжуулан Монгол хүний оюун сэтгэлгээнээс урган гарсан Монгол үсний хэв маягийг гаргаж ирэх, үсчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нэр хүндийг өсгөх зорилготой юм байна. “М” сэтгүүл нь улиралд нэг удаа хэвлэгдэн гарж байх бөгөөд тэгэхдээ тухай, тухайн улиралын үс, гоо сайхны онцлог, чиг хандлагыг тодорхойлон гаргаж байх гэнэ. Одоогоор өвлийн улиралын анхны дугаартаа тэмдэглэлт баярууд, хурим, гоёлын засалтуудаас эхлээд энгийн бус эгэлгүй сэтгэлгээний гайхамшигт бүтээлүүдээ багтаан уншигч та бүхний гарт хүргэж байгаа аж.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ