Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгох, шилжүүлэх, дамлан худалдах явдал хавтгайрч байгааг цэгцлэх, зөрчил дутагдлыг арилгах үүднээс Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг санаачлан батлуулж, хугацааг нь 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгуулж байсан нь тухайн үедээ олон нийтийн талархлыг хүлээсэн ажил болсон билээ.
Улмаарашигт малтмал, уул уурхайн асуудлыг цэгцлэлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийн боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн www.president.mnхуудсанд байрлуулжээ. Шинэ хуулийн төсөлд ашигт малтмалын хууль, эрх зүйн орчинтой холбоотой тодорхой бус асуудлуудыг шийдвэрлэж, нөөц, баялгийг хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн, эрэх, хайх, олборлох, боловсруулах замаар эдийн засгийн үр ашигтай уул уурхайг дэмжсэн харьцангуй боловсронгуй хууль болсон нь ажиглагдаж байна. Мөн хуулийн төсөлд Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын жагсаалтад аливаа ордыг нэмж бүртгэхгүй байх, бүртгэлтэй байсан ордыг Улсын Их ХуралЗасгийн газрын өргөн мэдүүлснээр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтаас хасч болох талаар заасан нь иргэд, хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэх боломжийг хааж боосон чөдөр, тушааг үгүй хийж, гадны хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байсан эргэлзээг арилгасан цагаа олсон үйл явдал юм.
Ерөнхийлөгч ашигт малтмалын салбарыгшийдвэртэйгээр шинэчлэхэд анхаарч уул уурхайн салбар дахь эмх замбараагүй байдлыг ашиглан шударга бусаар хөлжигсдийн үйл ажиллагааг зогсоож, Монгол Улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж байна. Энэ мэт үйлдэл нь түүнийг ирэх сонгуульд дахин сонгогдох боломжийг бүрдүүлж байгаа нь гарцаагүй.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана